Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Болортуяа: Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150,000 иргэн, 50,000 орчим өрх шилжин суурьших тооцоолол бий

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаар үзлээ. Энэхүү тогтоол батлагдсанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь шийдвэр болно гэж ажлын хэсгийнхэн мэдээлж байна.

Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150,000 иргэн, 50,000 орчим өрх шилжин суурьших тооцоолол байна. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 10 орчим хувиар, авто замын түгжрэл 20 орчим хувиар буурах тооцоолол бий. 

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх учраас Монгол Улсын төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэдгийг холбогдох албан тушаалтан мэдээлж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/akXcN-SquD/