Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ), Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах (ХСЗ) төслийн хүрээнд Нийслэлийн Сургалт, судалгааны төвд цахим сургалтын систем шинээр хөгжүүлэх эсвэл бэлэн систем нийлүүлэх зөвлөх үйлчилгээний ажилд сонирхсон хуулийн этгээдийг хамтран ажиллах үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Зорилго: Ажлын зорилго нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хотын засаглалыг сайжруулах төслийн Үр дүн 1 (Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулахад цахим сургалт зэрэг сургалтын шинэлэг арга зүйг нэвтрүүлэх)-тэй хамааралтай болно. Энэ хүрээнд Нийслэлийн Сургалт, судалгааны төвд цахим сургалтын систем шинээр хөгжүүлэх эсвэл бэлэн систем нийлүүлэх зөвлөх үйлчилгээний ажлыг хийх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах зорилготой юм.
Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн сургалт удирдлагын системийн II шатны хөгжүүлэлтийг гүйцэтгэж хамгийн багадаа 1 жилийн засвар үйлчилгээ хийх хуулийн этгээдийг урьж байна. Гүйцэтгэгч нь бүх өгөгдлийг шинэ системд шилжүүлэх, цахим сургалтын систем болон гар утасны хувилбарыг хөгжүүлэх мөн хэрэглэгчийн шаардлагын дагуу бусад хөгжүүлэлтийг хийнэ.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
Уг зөвлөх үйлчилгээний ажлыг сонирхсон байгууллага, хуулийн этгээд дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл orgil.dugersuren@asiafoundation.org хаягаар хүсэлт илгээнэ үү.
Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллага, хуулийн этгээдүүдтэй холбогдохыг анхаарна уу.
Хугацаа: Техникийн болон санхүүгийн саналыг Монгол хэл дээр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цагаас өмнө дээрх цахим шуудангаар хүргүүлнэ.
Азийн Сан, Oриент плаза, 3-р давхарт
Г. Чагдаржавын гудамж-9
Шуудангийн хайрцаг 1003
Улаанбаатар хот 14210, Mонгол улс
Холбогдох утас: 976 99200123