Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын тусгай хамгаалалттай газраас загас барьсан бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Завхан аймаг дахь цагдаагийн газраас Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам /пелядь/ загас барьсан бүлэг этгээдийг илрүүлжээ.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн тус аймгийн Улаагчны хар нуур нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг тул тус нуураас загас барихгүй байхыг анхааруулав.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд

"Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заажээ.