Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Цар тахлын үед 1,059 тоглолт, контент бэлтгэсэн гэж байна. Улсын төсвийн хэдэн төгрөгөөр үүнийг хийсэн бэ?

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсож байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Цар тахлын үед 1,059 тоглолт, контент бэлтгэсэн гэж байна. “Карантин 14”, “Ковидгүй зуны төлөө”, “Мэдээллийн урсгал” гэхчлэн. Тухайн үед үүнийг улсын төсвөөс хийгээгүй, уран бүтээлчид өөрсдөө хийж байгаа гээд байсан. Энэ нэвтрүүлгүүдийг төсвөөс хийсэн юм уу. Эдгээр нэвтрүүлгийг улсын төсвийн хэдэн төгрөгөөр хийсэн бэ.

Соёлын дэд сайд М.Батбаяр: 10 их наядын төлөвлөгөөнд манай яамны шууд хариуцах гурван асуудал байсан. Нийгмийн сэтгэлзүйг дэмжих, соён гэгээрүүлэх арга хэмжээнүүд байсан. Үүнтэй холбоотойгоор найман контент бэлтгэж, 16 телевизээр давхардсан тоогоор 5.2 сая хүнд хүргэсэн.

10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд үүнд мөнгө зарцуулаагүй.

Харин “Наадам” контентыг Ардын хувьсгалын ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардлаас 980 сая төгрөг гаргаж зохион байгуулсан.