Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгах шаардлагатай  

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсож байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 10 их наядын цогц хөтөлбөрийг ажлын хэсэг гаргаж шалгах шаардлагатай байна. Яагаад ингэж байна гэхээр тойрогтоо очоод ажиллахаар “Тэр мөнгө чинь хаагуур явчихав” гээд асуугаад байх юм.

Зээлийн хүүд 67 тэрбум төгрөг өгсөн юм байна. Үүнд хуучин зээл орсон уу. Эрх мэдэлтэй хүмүүс өмнө нь авсан байсан зээлээ хүүгийн хөнгөлөлтөд хамруулсан гэдэг хардлага байгаа. Тиймээс үүнийг шалгаж үзэх хэрэгтэй.

Та нар л зээл хөнгөлсөн гээд байгаа болохоос биш яг үнэндээ нийгмийн зүгээс баярлалаа гэж байгаа хүн алга. 

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: 10 их наядын цогц төлөвлөгөөнөөс ажлын байр дэмжих зээл зорилтот бүлэгтээ очсон гэдэг тайланг бид гаргасан. Жилд хоёр их наяд төгрөгийн зээл гаргана гэдэг төлөвлөгөөтэй байсан. Үүнийг дангаараа гаргахад хүчин чадалгүй хүрэхгүй байсан учир 12 арилжааны банкийг татан оролцуулсан.

Дээр нь нэмээд төсвөөс 67 тэрбум төгрөг гаргасан. Үүний эсрэг талд нэг их наяд 952 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар гаргасан.

Нийт 1.9 их наядын зээлээс 1.6 их наядын зээлийг шинээр олгосон. Харин 271 тэрбум төгрөг буюу 4,317 зээлдэгчид дахин санхүүжилт олгосон.