Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Он солигдох мөчид улсын хэмжээнд 188 эх амаржиж, нэг ихэр, 187 хүүхэд мэндэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ оны босгон дээр эх орондоо бүл нэмж, 189 шинэ хүн мэндэлжээ.

Тодруулбал, он солигдох мөчид улсын хэмжээнд 188 эх амаржиж 189 хүүхэд төрсөн байна.

Үүнээс найман хүүхэд өрх, сумын эрүүл мэндийн төвд, 100 нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт, 32 нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд төрсөн бол 49 нь бусад газар мэндэлжээ.

Тэдний дунд нэг ихэр хүүхэд байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.