Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д ихэр хүүхдүүд хоёр өөр онд төржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Калифорни мужийн эмнэлэгт нэг эх хоёр ихэр хүүхдээ 2021, 2022 онуудад тус тус төрүүлсэн байна.

Эхний хүүхэд болох хүү нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний 23:45 цагт төрсөн бол охин нь 15 минутын дараа яг он солигдоход төржээ. Тиймээс охиныг 2022 оны нэгдүгээр сарын 1-нд төрснөөр бүртгэсэн байна.

“Нативидад эмнэлэг 2022 оны анхны хүүхэд болох Айлин Йоланда Трухиллог эх барилаа. Түүний ихрийн өрөөсөн Алфредо Антонио Трухилло арванхоёрдугаар сарын 31-ний Баасан гарагийн оройн 11:45 цагт буюу 15 минутын өмнө мэндэлсэн юм. Ихрүүд өөр өдөр, өөр сар, өөр онд төрсөн нь хоёр саяд нэг тохиох онцгой ховор үйл явдал билээ!” гэж эмнэлгийн захиргаа твиттер хуудсандаа мэдээлжээ.

Тус эмнэлгийн эмч Ана Абрил Ариас энэ тохиолдлыг “миний ажил хөдөлмөрийн түүхэнд тохиосон мартагдашгүй үйл явдлуудын нэг” хэмээн ярьсан байна.

Үүнээс өмнө 2019-ээс 2020 онд шилжих шөнө АНУ-ын Индиана мужид мөн хоёр ихэр хоорондоо 30 минутын зайтай он дамнан мэндэлж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider