Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Зөөвөрлөгдсөн долоо, дотоодын халдварын 219 тохиолдол батлагдаж, нэг иргэн энджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 226 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 390,978 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 219 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 163 нь Улаанбаатар хотод,
  • 56 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,987 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,968 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,371 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-641
  • Хүндэвтэр-1,117
  • Хүнд-185
  • Маш хүнд-25 хүн байна.