Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын өндөр хурдны төмөр замын нийт урт Экваторын бүслүүрийн урттай тэнцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Шинэ оны өмнөхөн Хятадын өндөр хурдны төмөр замын сүлжээний урт нэмэгдэж, 40,000 км-ийг давсан нь дэлхийн бөмбөрцгийн Экваторын бүслүүрийн урттай тэнцжээ.

Пүрэв гарагт нээгдсэн шинэ зам нь Бээжин-Хонконгийн чиглэлд тавигдахаар төлөвлөгдсөн өндөр хурдны төмөр замын нэг хэсэг юм байна. Уг хэсэг нь зүүн Хятадын Аньхуй мужийн Аньчин хотыг Жянси мужийн Жюжян хоттой холбож байгаа бөгөөд хурдны дээд хязгаар нь цагт 350 км ажээ.

176 км урттай, долоон өртөөтэй шинэ замыг угсрах ажлыг China Tiesiju Civil Engineering Group гүйцэтгэсэн байна.

Шинэ зам Хятадын төв бүсийн мужуудыг хооронд нь холбож, Хөх мөрний эдийн засгийн бүсийн хөгжилд чухал түлхэц болох ач холбогдолтойг тус компаниас мэдээлжээ.

Хятад улс нь өндөр хурдны төмөр замын сүлжээний уртаар дэлхийд тэргүүлдэг бөгөөд урт нь дэлхийн нийт сүлжээний 70 орчим хувийг эзэлдэг.

2022 онд тус улсын засгийн газар цагт 350 км хүртэл хурдлах боломжтой долоон шинэ замыг ашиглалтад оруулахаар төлөвлөснийг албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Xinhua