Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Зөөвөрлөгдсөн найм, дотоодын халдварын 264 тохиолдол батлагдаж, нэг иргэн энджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 272 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 390,463 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын найм нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 264 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 209 нь Улаанбаатар хотод,
  • 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,986 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,824 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,123 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-660
  • Хүндэвтэр-953
  • Хүнд-184
  • Маш хүнд-27 хүн байна.