Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/993184554603440

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын ээлжит хуралдаанаар 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Коронавируст халдварын омикрон халдвараас сэргийлэхэд зориулан 5.6 тэрбум төгрөг, Эрээн боомт дахь ачааг татан авахад зориулан 3 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргах шийдвэрийг өнөөдөр гаргасан" гэдгийг хэллээ. 

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл айл өрхийн цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр боллоо гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэллээ.