Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: М.Оюунчимэг гишүүн ээ, хүн доромжилдгоо боль

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр нэр бүхий гишүүд хууль хэрэгжүүлэхтэй холбоот ой асуудлаар маргалдав. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Иргэдийг дархлаажуулахад үнэхээр сайн ажиллаж байгааг хэлэх ёстой. Харин хүний эрх зөрчигдсөн, төсөв хөрөнгийг зарцуулалт ил биш байна гэдэг шүүмжлэлтэй санал нэг байна. Тиймээс ч гишүүд энэ хоёр зүйлд анхаарсан тохиолдолд уг хуулийг сунгахыг дэмжинэ гэдэг байр суурь илэрхийлж байгаа.

УОК-ын дарга болон Засгийн газрын гишүүдэд хүний эрхийг зөрчихгүй байх, төсөв хөрөнгийг зарцуулалтаа ил болгоход анхаараарай гэж хэлмээр байна.

КОВИД-ийн хуулийн нэр дор төрийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй байна. Үүнээс болж ажил цалгардаж, иргэдийг бухимдуулж байна. Дунд шатанд буюу яам, тамгын газар, дүүрэг 30-40 хувьтай ажиллаж байгаа нь иргэдийн маш их бухимдуулж байгаа. Үүнийг яаж өөрчлөх вэ С.Амарсайхан дарга аа.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Шат шатанд уялдаа холбоо муутай, хариуцлагагүй зүйл байгаа юу гэвэл байгаа. Цар тахлын оргил үед төрийн байгууллага бүү хэл хувийн хэвшлийнхэн ч 50 хувиар ажиллаж байсан. Одоо бол тийм асуудал байхгүй. 

М.Оюунчимэг гишүүн ээ, аливаа асуудал судалгаа, ул суурьтай ярих хэрэгтэй шүү. Цар тахлын үед өөртөө оноо авах гэж буруу мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж болохгүй. Хүн доромжилдгоо боль. Өөрт тань доромжлуулах гэж УИХ-ын гишүүд энд суугаагүй шүү. Ёс зүйн хорооны гишүүн гэж өөрийгөө дөвийлгөөд байдаг. Өөрөө ёс суртахуун, хэм хэмжээтэй байна шүү. Энд жүжиглээд байх хэрэггүй.