Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРЬЦУУЛАЛТ: Температур 3.1 градусаар дулаарч, салхины хурд 0.3 м/с-ээр нэмэгдэхэд агаарын бохирдол мэдэгдэхүйц буурав

Г.Номин, iKon.mn
2021 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатарт агаарын бохирдол өнгөрсөн хоёр өдөртэй харьцуулахад бага байна. Мягмар гарагт агаарын бохирдол мэдэгдэхүйц нэмэгдэж, нийслэлийн дөрвөн байршил буюу 100 айл, Баянхошуу, I хороолол, Хайлаастад 09:30 цагийн байдлаар агаарын бохирдол МАШ ИХ хэмжээнд хүрсэн. Тэгвэл өнөөдрийн 09:30 цагийн байдлаар хоёр байршил/I хороолол, Хайлааст/-д бохирдолтой түвшинд байгаа юм. 

Хоёр өдрийн өмнөх ижил цагт агаарын температур, салхины хурд ямар байсныг өнөөдрийнхтэй харьцуулж харвал, температур 3.1 градусаар дулаан, салхины хурд 0.3 м/с-ээр илүү байна.

Арванхоёрдугаар сарын 28-ны Мягмар гараг:

 
2021.12.28-ны 09:30 цагийн байдлаар

 Арванхоёрдугаар сарын 30-ны Пүрэв гараг:

 
2021.12.30-ны 09:30 цагийн байдлаар

Гэсэн хэдий ч https://www.iqair.com/ сайт дахь дэлхийн хотуудын агаарын чанарын мэдээнээс харвал Улаанбаатар хот хамгийн их бохирдолтой хотуудын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна.

 

Нийслэлийн агаарын бохирдол өвлийн улиралд ДЭМБ-ын хүлцэх хэмжээнээс ойролцоогоор 50 дахин өндөр болж, 2018 оны байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын тогтолцооны өвчин/10,000 хүн амд 466 тохиолдол/ байв. Эдгээр хүний тал нь уушгины хатгалгааны улмаас дунджаар 7.5 өдөр хэвтэн эмчлүүлснийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан тайланд дурдсан байдаг.