Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төрийн өндөрлөгүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 12 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын гишүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Тэртээ 1911 оны энэ өдөр монголчууд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилжээ.

Мөн өдөр Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан түүхтэй.

Өнгөрсөн жил коронавирусийн халдварын дэгдэлт ихсэж хатуу хөл хорио тогтоож, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдаагүй. Энэ оны хувьд халдварын тархалт буурч, ААН, байгууллагатай Хариуцлагын гэрээ байгуулан үзвэр үйлчилгээ, спорт, соёл урлагийн арга хэмжээг нээгээд байгаа билээ.

Төрийн өндөрлөгүүдийн хувьд түүхт ойн нэг жилийн дараах хүндэтгэл болж байна.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг