Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/29-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн 41, дотоодын 177 тохиолдол батлагдаж, нэг иргэн нас баржээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 12 сарын 29
iKon.MN
 

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 218 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын 41 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдвар:

  • 118 нь Улаанбаатар хотод,
  • 59 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,984 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,775 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,138 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-648
  • Хүндэвтэр-909
  • Хүнд-195
  • Маш хүнд-23 хүн байгааг ЭМЯ-наас мэдээллээ.