Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяабазар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнуудын цалинг 50-55% нэмэх боломж бүрдлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төр, захиргааны байгууллагын ажилтнуудын цалинг нэмэх талаар Хотын дарга байр сууриа илэрхийлжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Нийслэлийн төр захиргааны болон нийслэлийн өмчит байгууллагуудад нийтдээ 48 мянга гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нийслэлийн албан хаагчдын цалин хангалтгүй байсан бол Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар нийслэлийн төр, захиргааны байгууллагад ажиллаж буй дээрх тооны албан хаагчдын цалинг 50-55 хувь нэмэх боломж бүрдэж байна.

Нийслэлийн хэмжээнд Төрийн захиргааны 4,500 орчим төрийн жинхэнэ албан хаагч ажиллаж байгаа бол төрийн үйлчилгээний 33 мянга гаруй албан хаагч байна" гэв.