Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Поп дива С.Наран Монгол Улсын гавьяат жүжигчин болов

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тууштай хөдөлмөрийнхөө үр дүнд онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын зүтгэлтнүүдэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон медаль гардуулж байна. 

Тухайлбал, чөлөөт уран бүтээлч, поп дива, дуучин С.Наран өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалгалаа.

Урлагтай хэрхэн холбогдсон талаараа тэрбээр "Багаасаа л дуулж байлаа. Миний амьдралын замнал энэ л байж. Ямар замаар явах ёстойг багаас минь л надад зааж өгсөн хэрэг. Урлагаас өөр замаар явсангүй. Зөв замаар явж байгаа гэж боддог юм" хэмээн өмнө нь өгсөн ярилцлагадаа хэлж байв.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, таван хэлээр бие даасан цомог гаргасан, олон арван уран бүтээлээрээ ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшин дуурссан, орчин үеийн страд урлаг, рок поп урлагийн гол төлөөлөл болсон уран бүтээлч Сүрэнжавын Наранг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагналаа" гэсэн юм.