Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОНТ-ийн тоймч Ж.Алтангэрэл соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон жил парламентын сэтгүүлчээр ажиллаж буй МҮОНТ-ийн "Монголын мэдээ" сувгийн тоймч Ж.Алтангэрэл өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо. 

Ерөнхийлөгч Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан  зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын зүтгэлтнүүдэд Монгол Улсын гавьяат цол олгосны нэг нь дээрх эрхэм байв.

Тэрбээр өдгөө "Монголын мэдээ" сувагт тоймчоор ажиллаж буй юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "МҮОНТ-ийн сэтгүүлч, тоймч Ж.Алтангэрэл нь хэвлэл мэдээллийн салбарт 24 жил ажиллахдаа тасралтгүйгээр парламентын сэтгүүлч, тоймчоор ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, хэлэлцэж буй хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэрийг олон түмэнд сурталчлах ажлыг амжилттай гүйцэтгэж, хууль эрх зүй, нийгэм, улс төрийн сэдэвт олон арван нийтлэл, нэвтрүүлэг, хэлэлцүүлгийн мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахын зэрэгцээ хэдэн арван залуу сэтгүүлчийг дадлагажуулан мэргэшүүлсэн, Хэвлэл мэдээллийн ёс зүйн үндсэн дүрмийг боловсруулахад идэвх санаачилгатай ажилласан" гэлээ.