Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас 3,255 хүн гэрийн хяналтад, 1,832 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 5,087 хүн эмчлүүлж байна.

Шинээр илрэх COVID-19-ийн тохиолдол буурахын хэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо багасаж буй.

Тухайлбал, арванхоёрдугаар сарын 21-ний өдөр халдварын улмаас эмнэлэгт 2,172, гэрийн хяналтад 3,918 хүн эмчлүүлж байв. Долоо хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 340-өөр, гэрийн хяналтад байсан иргэдийн тоо 663-аар буурчээ.

Өнөөдрийн байдлаар хөнгөн хэлбэрийн оноштой 3,255 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 1,832 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 37.8 хувь нь хөнгөн оноштой бол 62.1 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 694
  • Хүндэвтэр оноштой – 898
  • Хүнд оноштой - 211
  • Маш хүнд оноштой – 29 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 281 нь хүүхэд бол 88 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
 
COVID-19 халдвартай холбоотой болон вакцинжуулалтын явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.