Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хатан хааны Зул сарын баяраа тэмдэглэж буй шилтгээнд нэвтрэх гэсэн зэвсэгт этгээдийг баривчилжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Их Британийн хатан хаан Хоёрдугаар Элизабетийн Зул сарын баяраа тэмдэглэж буй Уиндсор шилтгээнд нэвтрэхийг завдсан зэвсэгт этгээдийг цагдаа нар баривчилжээ.

Зэвсэгт этгээдийг шилтгээний хашаан дотор хөл тавих үед дохиолол ажилласан тул дотогш нэвтэрч чадалгүй баригдсан байна. Энэ үед 95 настай хатан хаан хүү Чарльз болон түүний гэр бүлтэй нь хамт Зул сарын баяр тэмдэглэж байжээ.

Шилтгээнд нэвтрэхийг завдсан этгээд өмнөд Англиас ирсэн 19 настай эрэгтэй байсныг тогтоожээ. Харин ямар зэвсэгтэй явсныг нь цагдаагийн газар мэдээлээгүй байна.

Хатан хааны гэр бүлийнхэн болсон явдлын талаар мэдээлэл авсан ч баярын үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилжээ. Ердийн үед хатан хаан Зул сарын баярыг зүүн Англи дахь Сэндринхэмийн ордондоо тэмдэглэдэг ч цар тахлын улмаас энэ жил хол явалгүй Уиндсорын шилтгээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна.

 

Эх сурвалж: Reuters