Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч өршөөлд хамрагдаж, суллагдахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Пак Гын Хэ

Өмнөд Солонгосын өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэд өршөөл үзүүлэх болсныг тус улсын засгийн газар өнөөдөр зарлажээ.

Экс ерөнхийлөгч 2017 оны гуравдугаар сард авлига, албан тушаалын хэргээр 22 жилийн хорих ял сонссон юм.

Энэ оны сүүлчийн өдөр 3,094 хоригдол өршөөлөөр суллагдах болсны нэг нь 69 настай Пак Гын Хэ болжээ.

Түүний эрүүл мэнд муудаж байгаа нь өршөөл үзүүлэх гол шалтгаан болсон тухай Өмнөд Солонгосын засгийн газар мэдээлсэн байна. Мөн экс ерөнхийлөгчдөө өршөөл үзүүлэх нь үндэсний эв нэгдэлд тустай гэж үзжээ.

Энэ онд Пак Гын Хэ гурван удаа эмнэлэгт хэвтсэн нь түүний мөр, нурууны өвчинтэй холбоотой байв. 2019 онд тэр мөрөндөө мэс засал хийлгэж байжээ.

Экс ерөнхийлөгч одоо Самсунгийн Эрүүл Мэндийн төвд эмчлүүлж байгаа ба тэндээсээ шууд суллагдах юм байна.

Авлига авч, өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр шоронд 17 жилийн хорих ял эдэлж буй Өмнөд Солонгосын бас нэг ерөнхийлөгч асан И Мюн Бак энэ удаагийн өршөөлд хамрагдахааргүй болжээ.

Хоёр экс ерөнхийлөгчийг тойрсон асуудлууд, нөхцөл байдал нэлээд ялгаатайг тус улсын хууль зүйн сайд Пак Бём Ки тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Yonhap News