Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан станцад осол гарсны улмаас Улаан-Үд хотод 95,000 хүн халаалтгүй болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын Улаан-Үд хотын дулаан, цахилгааны станцад гэмтэл гарсны улмаас 95,000 орчим хүн халаалтгүй болжээ.

Гэмтлийн дараа зарим айл өрхүүдийн дулаан хангамжийг өөр эх үүсвэрт шилжүүлсэн байна.

“Дулааны хязгаарлалтад орсон бүсэд 1,120 айл, 95,000 орчим хүн, 83 нийтийн байгууламж хамрагдаж байна” гэж Улаан-Үд хотын шуурхай коммисс мэдээлжээ.

Бүгд Найрамдах Буриад Улсын засаг захиргаа халаалтгүй болсон 6,610 хүнийг шилжүүлж байрлуулах 20 түр хоргодох байр бэлдэж байгааг мэдээлсэн байна.

Ослын дараа тус Бүгд Найрамдах Улсын засгийн тэргүүн Алексей Цыденов гадаад томилолтоо дундаас нь цуцалж, яаралтай буцаж иржээ.

Улаан-Үд хотын дулаан, цахилгааны нэгдүгээр станцад Пүрэв гарагийн өглөө гал гарсны улмаас дөрвөн халаагч тогоо, хоёр турбины ажиллагаа зогссон байна.

Одоо станцын ажилчид гэмтлийг засахаар тасралтгүй ажиллаж байгааг албаныхан мэдээлжээ. Улаан-Үд хотод одоо агаарын температур Цельсийн -30 хэм хүрээд байгаа ба ойрын өдрүүдэд дулаарах төлөвгүй байна.

Бүгд Найрамдах Буриад Улсад онц байдал зарлаж, станцын ослын буруутныг олж тогтоох шалгалт эхэлжээ.

 

Эх сурвалж: ТАСС