Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: 45 тонн ачаа буулгаад 50 орчим сая төгрөг авч буй асуудлыг либералчлах хэрэгтэй

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Далайн болон төмөр замын тээвэр хүндрэлтэй нөхцөлд байгаа үед агаарын тээвэр маш чухал байна. Агаарын тээвэр анхны хөрөнгө оруулалт дээр НӨАТ, гаалийн татварыг чөлөөлнө гэдэг маш том дэмжлэгийг үзүүлж буй хэрэг юм.

Нэг асуудал бий. Жишээ нь, Ховд аймагт 45 тонны ачаа буулгахад ачилт хийхийн тулд 17 мянган ам.доллар төлдөг. Үйлчилгээ авч байгаа компани өөрсдийнхөө ачигч нарыг ажиллуулдаг.

Наалт дарсны төлөө 17 мянган ам.доллар буюу 50 орчим сая төгрөг МИАТ авдаг. Энэ асуудал дээр либералчлах ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Үнэ хөлсийг нь буулгах ажлыг Иргэний нисэхийн ерөнхий газраас хиймээр байна" гэлээ. 

УИХ-ын хяналт шалгалтын тухай, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай зэрэг хуулийг өнөөдрийн хуралдаанаар эцэслэн баталлаа. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/673325150718238