Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Японы профессор “долоодог зурагтын дэлгэц” зохион бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Японы Мэйжи их сургуулийн профессор Хомэй Мияашита долоож, амталж болдог зурагтын дэлгэц зохион бүтээснээ танилцуулжээ.

Төрөл бүрийн амт ялгаруулдаг бодис агуулсан 10 ширхэг савыг дэлгэцийн нүүрэнд суурилуулсан нимгэн хальстай холбосон юм байна.

Ингэснээр процессор нь дэлгэцэнд гарч буй дүрстэй холбоотой амтыг үүсгээд хальс руу цацдаг ажээ.

“Дэлхийн өөр хэсэгт байгаа рестораны хоолыг амтлах боломжийг хүмүүст олгох нь энэ технологийн зорилго юм” гэж Мияашита профессор тайлбарлаж байна.

Мөн хоол хийх сургалтыг алсаас явуулах зэрэг хэрэглээ байж болохыг тэр ярьжээ.

Профессор одоо шинэ технологитой зурагтыг ямар хэрэглээнд ашиглаж болох талаар үйлдвэрлэгч компаниудтай ярилцаж байгаа гэнэ.

Ийм технологитой зурагтын үнэ $875 орчим байхыг Мияашита бас тооцоолж гаргажээ.

Цар тахлын үед хүмүүс хоорондоо ихэвчлэн зайнаас харилцдаг болсон нь шинэ технологийг хэрэглээнд нэвтрүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа тэр ярьж байна.

Өмнө нь Мияашита профессор хоолыг илүү амтлаг болгодог сэрээ зэрэг амтлах мэдрэмжтэй холбоотой төрөл бүрийн багаж хэрэгсэл зохион бүтээж байжээ.

 

Эх сурвалж: Reuters