Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Теслагийн төв удирдлагын дэлгэц дээр яагаад тоглоом тоглох хэрэгтэй болсныг АНУ-ын эрх баригчид шалгаж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах байгууллага Тесла үйлдвэрийн зарим автомашинуудыг шалгах болсноо өчигдөр зарлажээ.

Энэ нь 2017 оноос хойш борлуулагдсан хагас сая гаруй автомашины төв удирдлагын дэлгэцэд компьютер тоглоом суурилуулсан асуудал юм байна.

Дээр дурдсан хугацаанд үйлдвэрлэгдсэн Теслагийн Model 3, S, X, Y загваруудад “Passenger Play” нэртэй шинэ функц өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн программын шинэчлэлттэй цуг нэвтэрсэн ажээ.

Өмнө нь ийм тоглоомыг зөвхөн автомашин зогсоолд байрласан үед тоглох боломжтой байсан бол одоо хөдөлгөөнд оролцож байх үед ч тоглодог болсон байна.

Хэдийгээр зорчигчдод зориулсан тоглоом гэсэн тайлбартай ч энэ нь жолоочийн анхаарлыг сарниулах аюултай гэж зохицуулах байгууллага үзээд зарим жолооч нараас гомдол ирсний дагуу шалгахаар болжээ.

Тус байгууллагын мэдээлснээр зөвхөн 2019 онд АНУ даяар анхаарал нь сарнисан жолоочийн алдаанаас үүдэлтэй ослын улмаас 3,142 хүн амиа алдсан байна.

 

Эх сурвалж: Reuters