Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийтлэг үйлчилгээнд ажиллаж буй төрийн албан хаагчдыг шилжүүлэх, ажлын байрыг нь өөрчлөх бол тэдний хүсэлтэд тулгуурлана"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

Тэрбээр "Удахгүй 2022 оны төсвийн жил эхэлнэ. Ингээд шинэ төсөв эхлэхтэй холбоотой түүний дагуу авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоолын төсөл батлагдсан. Тогтоолын төсөл нь ирэх оны төсвийг үйл ажиллагааг илүү чанаржуулах урьдчилсан чиглэл өгч байгаа юм. Тус тогтоол найман хэсгээс бүрдэж байгаа.

Орлогын чиглэлээр уул уурхайн компаниудын экспортыг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа эдийн засгийн үр өгөөжийг нэмнэ. Төсвийн зардлын хувьд

  • төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэх
  • төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх
  • төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх
  • гадаадын зээл тусламжийг дамжуулан зээлдүүлэгч нарын санхүүжүүлсэн төслийн өрийг барагдуулах
  • эдийн засгийн чанарыг сайжруулах агуулга бүхий тогтоол гарлаа.

Олон нийтийн дунд төөрөгдөл дагуулж байгаа нэг асуудал бий. Орон нутаг болон нийслэлд байгаа төрийн үйлчилгээний ажилтнуудыг цомхотгох, ажлын байрыг нь өөрчлөх гэж байна гэсэн үл ойлголцол үүсэж байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20.1.18-д боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагын барилга байгууламж хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ орон нутгийн чиг үүрэгт шилжинэ гэж заасан.

Барилга байгууламжтай холбоотой нийтлэг үйлчилгээний чиг үүрэг нь тухайн байгууламжийн чиг үүрэгт биш орон нутгийн засаг захиргааны чиг үүрэг рүү шилжсэн. Өөрөөр хэлбэл энэ функц нь тухайн аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын мэдлийн асуудал болж байгаа юм. Энэ нэгжийн хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Тиймээс тус хуультай уялдуулж төсөвт өөрчлөлт орж байгаа. Нийтлэг үйлчилгээнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүсэлтэд тулгуурлан ажил явагдана" гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/694664111911169