Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаа сэргээх нэмэлт тунд 870,175 хүн буюу 18-аас дээш насны иргэдийн 45.6% нь хамрагджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 5,296,465 хүн тун вакцин хийсэн байна. Үүнээс

  • I тунд 2,264,962
  • II тунд 2,161,328
  • III тунд 870,175 хүн тус тус хамрагджээ. 

Өчигдөр гэхэд л улсын хэмжээнд 7,996 иргэн коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунг хийлгэсэн байна.

Өнөөдрийн байдлаар вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 27 хувь, 18-аас дээш насны иргэдийн 45.6 хувьд хүрлээ.

 

Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 18-аас дээш насны хүн амын 50 хувьд хүрвэл Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулж, Шар түвшинд шилжүүлэх тухай Засгийн газраас мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн иргэдийн 4.4 хувь буюу ойролцоогоор 83,960 гаруй хүн дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдвал "Шар" түвшинд шилжинэ гэж тооцоолж болохоор байна.

Түүнчлэн аймгуудаас Сэлэнгэ, Сүхбаатар аймаг хамгийн идэвхтэй буюу насанд хүрэгчдийнх нь 54-55 хувь нь бүүстер тундаа хамрагджээ.

Хэрэв зорилтот бүлгийн 50 хувийг нэмэлт тунд хамруулбал ЕБС-ийг 100 хувь танхимын сургалтад шилжүүлэх боломжтой хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд өмнө нь мэдээлж байсан юм.

 
Гэхдээ дэлхийн олон оронд коронавирусийн Омикрон нэртэй шинэ хувилбар тархсаны улмаас цар тахлын давлагаа дахин үүсгээ байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим улс хилээ хаах хүртэл хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж буй. Манай улсад одоогоор Омикрон хувилбар бүртгэгдээгүй ч тайвширч болохгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд анхааруулж байгаа юм.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.