Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Хил дээрх хяналтаа эрчимжүүлж, гадаадаас ирж буй иргэдийг тодорхой хэмжээнд тусгаарлах шаардлага үүсэж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсад Омикрон хувилбар бүртгэгдэж, халдварын тархалт нэмэгдсээр байна.

Манай улс дотоодод уг хувилбарыг алдахгүйн тулд хил дээрх хяналтаа улам сайжруулах хэрэгтэй байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ. 

Тэрбээр "Манай улсад дотоодын халдвар буурах хандлагатай байгаа энэ үед дэлхийн 100 гаруй улсад Омикрон хувилбар бүртгэгдээд байна. Гадаад улсаас ирж буй зорчигч бүрийн, тэр дундаа группээрээ явж буй жуулчдын эрсдэл өндөр байгаа. Иймд групп жуулчдыг тусгаарлах асуудлыг ойрын хугацаанд шийдэх байх.

Дотоодод Омикрон хувилбар орж ирж, халдвар тархвал тохиолдлын тоо эрс нэмэгдэнэ. Тиймээс иргэд тохиолдлын тооноос харчхаж болно. 

Манай иргэдийн зорчиж буй Турк, Тайланд, Мальдив, Кипр, Египет зэрэг улсад тохиолдлын тоо өсөх хандлагатай байна. Мөн АНУ, Их Британи, Европын холбооны улсуудад ч эрсдэл нэмэгдэж байна" гэв. 

Мөн тэрбээр "Хил дээрх хяналтаа эрчимжүүлж, ирж буй иргэдийг тодорхой хэмжээнд тусгаарлах шаардлага хэрэгцээ үүсэж байна. Хяналтаа эрчимтэй хийж байгаа тохиолдолд дотооддоо алдахгүй байх боломжтой гэж харж байгаа. 

Гадаадаас ирсэн 4 дэх хоногтоо шинжилгээ өгөхгүй, хариуцлагагүй хандах иргэн цөөн хэд байна. Омикрон хувилбарын нууц үе нь 48 цаг болж богиноссон тул иргэдийг 72 цаг тусгаарлаж, 96 дахь цаг дээр нь PCR хариу сөрөг гарвал гэр рүү нь явуулах шаардлага үүсээд байна" гэсэн юм.

БИЧЛЭГ: 

https://fb.watch/a1bUX4YBz7/