Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Бухимдсан Финланд эр Тесла автомашинаа дэлбэлж, эсэргүүцлээ илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Батарей солих зардал хэтэрхий өндөр байгаад бухимдсан Финландын иргэн эрэгтэй өөрийн Тесла автомашиныг дэлбэлж, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Ингэхдээ тэр автомашиныхаа жолооны ард Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маскийн дүрстэй мануухайг суулгасан байна.

Тэрбээр 2012 онд худалдаж авсан Model S загварынхаа батарейг шинээр солихоор Тесла компанид хандахад 20,000 еврогийн үнэтэй болохыг мэдэгдсэн гэнэ. Бухимдсан эр ийм хэмжээний мөнгөөр батарей солихын оронд тэсэлгээгээр мэргэшсэн Финландын YоuTube сувгийн эзэнд хандаж, автомашинаа юу ч үгүй болтол нь дэлбэлж өгөхийг хүсжээ.

Ингээд түүний Теслаг эзгүй газар байрлуулаад 30 кг тэсрэх бодисоор тойруулан дэлбэлсэн байна. Үйл явцыг олон талд байрлуулсан видео камераар баримтжуулж, интернэтэд байрлуулсан нь Теслагийн гүйцэтгэх захиралд “илүү хямд шийдэл олох хэрэгтэй”-ийг сануулах зорилготой ажээ.

Теслагийн Model S загварын хос хөдөлгүүртэй хувилбарын үнэ $95,000 орчим болдог бол гурван хөдөлгүүртэй нь $130,000 хүрдэг юм байна.

Эх сурвалж: Russia Today