Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Булган аймагт 15 хоногийн турш коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 3,804 сорьцод PCR шинжилгээ хийхэд 125-д нь коронавирусийн халдвар илэрчээ. Үүний гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 122 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын дийлэнх нь буюу 68 хувь нь  Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 37 нь буюу 29.6 хувь нь аймгуудад илэрчээ.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр харвал, Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймагт 1-15 тохиолдол бүртгэгдсэн бол бусад 14 аймагт халдвар илрээгүй байна.

Халдварын илрээгүй аймгуудаас нэрлэвэл, Говьсүмбэр, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтий, Дорнод аймагт хоёр хоног, Баянхонгор, Увс аймагт халдвар илрээгүй гурван хоног болжээ.

Харин Булган аймагт 15 хоног халдвар бүртгэгдээгүй байна.

ДЭМБ-ын журмын дагуу дээрх аймгуудад коронавирусийн тохиолдол нэмж илэхгүйгээр 28 хоновол халдваргүй бүс буюу "Ногоон бүс" гэж үзэх юм.

Цар тахал анх гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 388,304-д хүрсэн. Үүнээс 216,551 нь Улаанбаатар хотод, 171,347 нь аймгуудад бүртгэгдсэн байна.

Нийслэл хот болон орон нутгийн халдварын нөхцөл байдал (2021.12.20):