Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Монгол Улсын иргэдийн мэдээлэл  гаднын сайтад тавигдсан асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байгаа

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын иргэдийн мэдээлэл гадны сайтад байршсан гэх мэдээлэлд Хууль зүйн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. 

Тэрбээр "Монгол Улсын иргэдийн мэдээлэл гадны байгууллагын сайтад гарсан талаарх асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байгаа. Урьдчилж авсан мэдээллээр Хаан банканд аудит хийж байсан байгууллагаас иргэдийн мэдээлэл алдагдсан байх магадлалтай гэдэг дүгнэлтийг шалгаж байгаа газраас гаргасан. Цаашид ийм эрсдэл гаргахгүйн тулд Кибер аюулгүй байдлын хуулийг өргөн хүрээнд зохицуулж оруулж ирж байна. 

Төрийн байгууллагуудын уялдааг хангах, программ хангамж, системийн аюулгүй тогтолцоог бүрдүүлэхэд уг хуулийг баталж байгаа" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/431219002066697