Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Гадаадаас ирсэн иргэдтэй 10 хоног уулзахгүй байхыг зөвлөж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Омикрон хувилбарын томоохон давлагаа ӨАБНУ, Их Британи, Бельги, Дани, Норвеги улсад үүсээд байгаа. Тэгвэл үүнтэй адил хэмжээний давлагаа 1-2 сарын дараа дэлхийн олон улсад гарах эрсдэлтэй байгааг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Манай улсад нэг том давуу тал байгаа нь одоогоор омикроны хувилбар бүртгэгдээгүй явдал юм. Мөн хилийн боомтууд дээр хүч нэмэгдүүлсэн хяналтыг тавьж байгаа" хэмээн ярив. 

Гадаад улсаас ирсэн иргэд гэрийн тусгаарлалтын хугацаандаа хариуцлагатай байх ёстой. Тиймээс гэрийн тусгаарлалтын дөрөв дэх хоногт шинжилгээнд хамруулж байгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Билэгсайхан хэллээ.

Мөн ЭМЯ-ны зүгээс гадаадаас ирсэн иргэдтэй 10 хоног уулзахгүй байхыг зөвлөв.

ВИДЕО ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/957672955169338