Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Австралид хийлдэг тоглоом салхинд хийссэний улмаас таван хүүхэд амиа алджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Австралийн Тасмани арлын нэг сургуулийн гадна талбайд тоглож байсан таван хүүхэд амиа алдсан эмгэнэлтэй осол гарчээ.

Үлгэрийн цайз хэлбэртэй хийлдэг тоглоом гэнэтийн хүчтэй салхинд агаарт хөөрсний улмаас дээр нь тоглож байсан хүүхдүүд 10 орчим метрийн өндрөөс газарт унасан байна.

Тухайн үед хичээлийн шинэ жил дууссаныг тохиолдуулан сургуулиас зохион байгуулсан арга хэмжээнд олон хүүхэд оролцож байжээ.

 

Амиа алдсан хүүхдүүд нь 10-11 настай хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд байсныг Тасмани мужийн цагдаагийн газар мэдээлсэн байна. Тав дахь хүүхэд эмнэлэгт хүргэгдээд нас баржээ.

Тоглоомоос унасан бусад таван хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байгаагаас дөрвийнх нь биеийн байдал хүнд байгааг бас мэдээлсэн байна.

Тасмани мужийн захирагч Питер Гутвэйн “төсөөлөхөд бэрх” эмгэнэлтэй явдал тохиолдсонд гашуудаж байгаагаа илэрхийлжээ. Ослын шалтгааныг тогтоох шалгалтын ажлыг тус мужийн цагдаагийн газар эхлүүлсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press