Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас мөнгөний бодлогын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

  1. Мөнгөний бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах 
  2. Урт хугацааны репо санхүүжилтийн хэмжээг ирэх оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн батлах
  3. Репо санхүүжилтийн бодлогын хүүг 6.5 нэгж хувиар нэмж тогтоох
  4. Гадаад валютын татан төвлөрүүлсэн хувийг тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 18 хувьд хүргэх багц шийдвэр гаргасан гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. 

Арваннэгдүгээр сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 10. 5%, Улаанбаатар хотод 10% гарч хоёр оронтой тоо руу орсон.

Үүнтэй холбогдуулан тэрбээр "Инфляцын хувьд өмнөх оны төсөөллөөс нэмэгдэн төв банкны зорилтот түвшнийг даваад байгаа хэдий ч дунд хугацааны зорилтын орчинд тогтворжих төсөөлөл хэвээр байна. Өсөлттэй гарсан нь дараах хоёр шалтгаантай гэж төв банк үзлээ.

  1. КОВИД-19-ийн дараах эдийн засаг алгуурхнаар сэргэж байна
  2. Нийлүүлэлтийн шинжтэй буюу бараа, таваар хомстсон байдал" гэв. 

Мөнгөний бодлогын хүү: 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1017365625476729