Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадаас зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол 1,003-д хүрлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн өдрүүдэд COVID-19 халдварын гадаад улсаас зөөвөрлөгдөх халдварын тохиолдол өслөө.

Энэ долоо хоногт л гэхэд халдварын гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол 15-аар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 1,003-д хүрээд байна.

 

Сүүлийн үед дэлхийн улс орнуудад коронавирусийн омикрон гэх шинэ хувилбар гарсан нь өвчлөл эрс өсөхөд хүргэж буй. Үүний улмаас зарим улс хилээ хаахаас эхлээд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Гэхдээ вакциных нь нэмэлт тун омикрон хувилбараас үр дүнтэй хамгаалж буйг Pfizer, BioNTech компаниуд мэдэгдээд байгаа юм.

Ташрамд дурдахад, манай улсад өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн халдварын тоо нийтдээ 387,446  хүрчээ. Үүнээс 386,072 нь дотоодын халдвар бөгөөд дотоодын халдварын дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.