Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японы тэрбумтан “сансарт хэзээ ч нисэж байгаагүй хүмүүс л намайг шүүмжилнэ” гэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Японы тэрбумтан Юсакү Маезава долоо хоногийн өмнө ОХУ-ын Союз сансрын хөлгөөр дэлхийгээс хөөрсөн юм.

Тэрбээр Даваа гарагт тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцаас интернэтээр Associated Press агентлагтай холбогдож, ярилцлага өгсөн байна.

“Сансарт нисэж үзвэл энэ нь ямар үнэ цэнтэй зүйл болохыг мэдэх болно. Ийм гайхалтай зүйлийг мэдэрсэн хүн дараа нь ямар нэг шинэ зүйлд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж Маезава ярьжээ.

Зарим хүмүүс түүнийг дэмий зүйлд олон сая доллар зарцуулахын оронд ядарсан хүмүүст зарцуулах хэрэгтэй хэмээн шүүмжилцгээж байгаа.

Энэ талаар асуултад хариулахдаа Маезава “Хэзээ ч сансарт нисэж үзээгүй хүмүүс л намайг шүүмжлэх байх” гэжээ.

Түүнийг туслахынхаа хамт дэлхийн тойрог замд 12 хонохын тулд $80 саяыг Роскосмост төлсөн гэсэн яриа тараад байгаа. Маезава яг хэр хэмжээний мөнгө төлснөө хэлж байгаагүй юм. Энэ талаар асуухад тэрбээр $80 саяыг “нэлээд дөхүүлсэн тоо” гэж хэлсэн байна.

“Тиймээ. Энэ бол их мөнгө. Гэхдээ энэ зөвхөн мөнгөний тухай асуудал биш юм. Үүнд сансрын орчинд бие махбодоо дасгахад хэрэгтэй хэдэн сарын бэлтгэл орж байгаа. Үнэндээ нас, биеийн шаардлага хангасан хүн л сансарт ниснэ шүү дээ. 10, 20 жилийн дараа надад ийм боломж олдох эсэхийг хэлж мэдэхгүй юм” гэж Маезава ярьжээ.

Тэрбээр 2023 онд Илон Маскийн SpaceX компанийн хөлгөөр сарыг тойрох аялалд бас оролцох юм.

 

Эх сурвалж: Business Insider