Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины үлдсэн 10 хувийг олборлоход 100 гаруй жилийн хугацаа шаардагдана

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Анхны биткоиныг олборлосноос хойш 12 жилийн хугацаанд нийт нөөцийнх нь 90 хувийг олборлоод байгаа тухай Blockchain.com сайт мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл боломжит 21 сая биткоины нөөцийн 18.9 сая нь эргэлтэд орсон байна.

Харин үлдсэн 10 хувийг олборлох ажил 2140 оны хоёрдугаар сард дуусахаар байгааг CoinDesk тооцоолжээ.

Зах зээлд нийлүүлэгдэх шинэ биткоины тоо хугацаанаас хамааран багасдагаас шалтгаалан “bitcoin halving” хэмээх процесс ойролцоогоор дөрвөн жил тутамд нэг удаа явагддаг.

Ийм процесс явагдах бүрд биткоин олборлоход улам хэцүү болдог байна. Яг одоо олборлогчид блок тутмаас 6.25 биткоин олж авдаг бол 2024 онд энэ хэмжээ тал хүртлээ буурах юм.

Өнгөрсөн хугацаанд нийт биткоины нөөцийн 20 хувь дахин сэргээгдэхгүйгээр хаягдсан байна. Өөрөөр хэлбэл нийт нөөц болох 21 сая биткоин бүтнээрээ зах зээлд эргэлдэхгүй болсон гэсэн үг.

Өнгөрсөн долоо хоногт биткоины ханш 27 орчим хувиар унаж, одоогоор $48,000 орчим хүрээд байна. Гэхдээ зарим мэргэжилтнүүд инфляцын өсөлтийн нөлөөгөөр биткоины ханш дахин огцом өснө гэж үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider