Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа гурван дүүрэгт үргэлжилж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотод үргэлжилж байна. Эхний худалдаагаар 10 хоногийн хугацаанд 350 иргэн 25 аж ахуйн нэгж нийт 5.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.

Өргөтгөсөн худалдааны хоёр дахь үе шат Баянзүрх дүүрэгт “Тэнгэр” бөөний худалдааны төвийн гадна, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбайд, Хан-Уул дүүргийн “Фүүд сити” худалдааны төвд гарч байгаа бөгөөд энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ.

Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгаас гарал үүсэл нь баталгаатай эрүүл махыг тогтоосон хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа болон хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлж байгааг албаныхан хэлж байна.