Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

 Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн аваргууд тодров

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 15
iKon.MN
 
Гэрэл зургийн эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шатар сонирхогчдыг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-аас жил бүр Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг.

Уламжлалт тус тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон бөгөөд Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн шатрын аваргууд тодорлоо.  

Тэмцээнд дүүргүүдээс шалгарсан 54 шатарчин оролцсоноос эмэгтэйчүүдийн төрөлд Г.Санчирдулам, И.Нангилмаа, Т.Нямлхагва, Ж.Алтанчимэг, Д.Сайнзаяа, Л.Мөнхзаяа нар тэргүүлэв.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд А.Дөлгөөн, Д.Энхжаргал, Г.Цолмон-Осор, Б.Гантулга, Г.Энхбаяр, Ш.Энхбат нар шалгарч, Улсын Их Хурлын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болов гэж Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.

 
Гэрэл зургийн эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ
 
Гэрэл зургийн эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ