Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

У.Бямбасүрэн: Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ажлын албаны орон тоог 162-оор цөөлж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоог тогтоох тухай тогтоол гарсан талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төрийн байгууллагын бүтээмжийг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, бүтцийг цомхон чадварлаг болгож иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах алхам боллоо.

Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны орон тоог 35-аас хэтрүүлэхгүй, аймгийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаар 8-12, сумынх 3-4 дүүргийн ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаар дүүргийнхээ хүн амын тооноос хамаарч 8-21 байхаар тогтоосон. Аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тооны хязгаарыг тогтоохдоо эдийн засгийн үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамаарч 34-46 байхаар тогтоож, шийдвэр гарлаа. Хэлтэс, тасаг, агентлагийн чиг үүргийг давхардуулахгүйгээр оновчтой шийдвэр гаргах үүргийг аймгийн Засаг дарга нарт өгсөн.

Аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тоог тогтоох ажил ирэх оноос хэрэгжиж эхлэх Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа. Ингэснээр төрийн ажлын бүтээмж сайжирна гэж үзэж байна.

Засгийн газар ИТХ-ын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоож өгснөөр улсын хэмжээнд 162 орон тоо хасагдаж байгаа. Ингэхдээ зарим газар энэхүү орон тоо буурч, зарим газар нэмэгдэж байгаа" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/248941344009604