Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын салбарт таван сая долларын буцалтгүй тусламж олгоно

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: БШУЯ

БШУ-ны сайд болон албаны бусад хүмүүс АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулагдаж буй боловсролын салбарын RewirED дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ GPE (Global Partnership for Education) сангийн ТУЗ-ийн дарга Жакаяа Кикветэ болон албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Уулзалтын хүрээнд ковидоос үүдэлтэй сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах, зайнаас суралцахад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, ЕБС-ийн бага, дунд ангийн багш нарын чадавхыг бэхжүүлэх замаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, сургуулийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн орчныг стандартчилан суралцагчдад чанартай, эрүүл, аюулгүй хоолоор үйлчлэх гэсэн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор таван сая долларын буцалтгүй тусламжийг нэмэлтээр олгохоор ярилцжээ.

Төсөл нь 2022-2024 оны хооронд гурван жилийн хугацаанд “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-ийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм байна.