Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Чехээс Монгол Улсад суугаа Элчин сайд И.Бродскийг Алтан гадас одонгоор шагнав

ikon.mn
2021 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Бродскийг нутаг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайдаар томилогдсон өдрөөс эхлэн хоёр орны найрсаг, уламжлалт харилцааг эдийн засаг, хүмүүнлэг, иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг чиглэлээр баяжуулахад онцгой хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өндрөөр үнэллээ.

 

Цар тахлын үед анх удаа Монгол, Чех Улсын хооронд тусгай үүргийн нислэг үйлдэж эх орондоо буцах хүсэлтэй хэдэн зуун монгол иргэнийг авчрах, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Алтан гадас одонгоор шагналаа.

 


Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба