Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг бүсгүй 2021 оны “Miss Universe” цолыг хүртлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэ онд 70 дахь удаагаа Израйлийн Эйлат хотод зохион байгуулагдсан “Miss Universe” гоо бүсгүй шалгаруулах олон улсын наадамд Энэтхэгийн оролцогч Харнааз Сандху түрүүлжээ.

Пунжаб мужаас гаралтай, 21 настай жүжигчин, модель бүсгүй эцсийн шатанд Парагвай, Өмнөд Африкийн гоо бүсгүйчүүдийг ялсан юм.

Улаан тэнгисийн эргийн Эйлат хотод зохион байгуулагдсан тэмцээнд дэлхийн 80 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцжээ. Энэ жилийн тэмцээнийг Исламын шашинт зарим улс орнууд эсэргүүцэж оролцоогүй нь Израйль-Палестины зөрчилтэй холбоотой байв.

Мөн коронавирусийн Омикрон хувилбараас үүдэлтэй Израйль улс хилээ хаасан үед зохион байгуулагдсан нь зарим бэрхшээлтэй тулгарчээ.

Оролцогчдын ихэнх нь хил хаагдахаас өмнө Израйль улсад ирээд байсан бол үлдсэн хэсэг нь тусгай зөвшөөрлөөр хил нэвтэрсэн байна.

 

Эх сурвалж: Russia Today