Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Малын эрэлд мотоциклоор яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Малын эрэлд мотоциклоор яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн Хойд жаргалант гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт долоон км/-т тус сумын харьяат иргэн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг аванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 08:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн иргэнийг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 08:00 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулсан байна. Ингээд өнөөдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.