Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

ШУТИС-ийн баг "ABU Робокон" олон улсын тэмцээнд дэд байр эзэлжээ 

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
ШУТИС

ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн /МХТС/ н.Хүрэлбаатар багштай роботын баг "ABU Робокон" олон улсын роботын тэмцээнд дэд байранд шалгарч, "First runner Up" цомын эзэн боллоо. 

Монгол Улсын хувьд энэ удаагийн амжилт нь 2019 оны түүхэн амжилтаа бататгасан явдал байв. 

20 дахь удаагийн "ABU Робокон" тэмцээнд Хятад, Хонг Конг, Япон, Малайз, Индонез тэргүүтэй 11 орны 21 баг өрсөлдсөн байна.

Хил гааль, хаалттай роботын деталь хэрэглэл хүрэлцээгүй энэ цаг үед үнэхээр сайн бэлтгэл хийж өндөр амжилт үзүүлсэн болохыг ШУТИС-аас мэдээлсэн юм. 

 
ШУТИС
 
ШУТИС
 
ШУТИС