Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Есөн аймагт хоёроос дээш хоног халдварын тохиолдол нэмж илрээгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 4,415 сорьцод PCR шинжилгээ хийхэд 94-д нь коронавирусийн халдвар илэрчээ. Үүний хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 92 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварын дийлэнх нь буюу 18.4 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 17 нь буюу 81.5 хувь нь орон нутагт илэрчээ.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр харвал, Архангай, Дархан-Уул, Өмнөговь, Ховд аймагт 2-8 тохиолдол бүртгэгдсэн бол бусад 17 аймагт халдвар илрээгүй байна.

Халдварын илрээгүй аймгуудаас Булган аймагт найм хоног, Өвөрхангай, Хэнтий, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод, Говь-Алтай, Увс, Завхан аймагт хоёр хоногт халдвар нэмж илрээгүй байгаа юм.

Цар тахал анх гарснаас хойш өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 385,274-д хүрсэн. Үүнээс 215,520 нь Улаанбаатар хотод, 170,738 нь аймгуудад бүртгэгдсэн байна.

Нийслэл хот болон орон нутгийн халдварын нөхцөл байдал:

 
 
COVID-19 халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.