Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтсийн сайн унтаж амрахын тулд орой бүр хийдэг хоёр зүйл

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Маргааш өдөр нь өндөр бүтээмжтэй ажиллахын тулд урд шөнө нь сайн унтаж амрах ёстой байдаг. Гэвч ихэнх хүмүүсийн нойр хулжсанаас ингэж чаддаггүй.

Тэгвэл дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гэйтс уг асуудлыг яаж шийддэг хувийн туршлагаасаа хүмүүстэй хуваалцаж байсныг хүргэж байна.

 

Аяга таваг угаах

Өөрт тохиолдсон асуудал, цаашдын үүрэг хариуцлагын талаар бодол толгойноос салахгүй байх нь нойрыг хулжаадаг.

Унтахынхаа өмнө утсаа гүйлгэж харах, зурагтаар мэдээ үзэх, интернэтээр шагайх нь сайн үр дүнд хүргэхгүй.

Харин Билл Гэйтс энэ бүх бодлоосоо салахын тулд орой бүр хоолны дараа аяга тавгаа угаадаг байна.

Энгийн ажилд анхаарал төвлөрснөөр айдас түгшүүрээсээ салж, сайн унтаж амрахад бэлэн болдог тухай Гэйтс 2014 онд хүмүүстэй онлайн орчинд уулзахдаа ярьж байжээ.

 

Ном унших

Өдрийн аль ч цагт ном унших нь хүний хамгийн чухал дадлуудын нэгд тооцогдоно. Гэхдээ орой унтахын өмнө ном унших нь сайн унтаж амрахад нөлөө үзүүлдэг давхар сайн талтай ажээ.

Билл Гэйтс нь номын хорхойтон гэдгээрээ алдартай. Тэрбээр нэг удаа Сиэтл Таймс сонинд ярихдаа “Би бараг орой бүр нэг цаг ном уншдаг. Энэ бол миний унтахын өмнөх бэлтгэл юм” гэж байжээ.

Америкийн “The National Sleep Foundation” байгууллагаас гаргасан зөвлөмжид ном уншсанаар сэтгэл санаа тайвширч, шөнө сайн унтаж амрахад тус болдог тухай бичсэн байдаг.

 

Эх сурвалж: Business Insider