Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 3,602 хүний 63.7%-ийнх нь биеийн байдал хүнд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 10,136 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 6,534 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 3,602 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт байгаа иргэдийн 36.2 хувь нь хөнгөн оноштой бол 63.7 хувь нь биеийн байдал хүндэвтрээс маш хүнд байна.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой – 1,305
  • Хүндэвтэр оноштой – 1,861
  • Хүнд оноштой - 371
  • Маш хүнд оноштой – 65 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Мөн эмнэлэгт байгаа иргэдийн 621 нь хүүхэд бол 130 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
COVID-19 халдвартай холбоотой болон вакцинжуулалтын явцын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.