Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Уртнасан: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэхэд 9,871 га талбай усанд автана

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:38 2021/12/10

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/991898904873988

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Энэхүү төслийг 100 хувь дэмжиж байна. Айл өрхийн өвөлжөө хаваржаа таарч байгаа, олон жил амьдарч байсан газар нутгаасаа явах бол малчдын хувьд тийм амархан асуудал биш. Иймээс аймаг орон нутгийн удирдлага, иргэдтэй зөвшилцөж шийдвэрлэх хэрэгтэй байна. 3 сумын малчин иргэдийн асуудал байгаа шүү. Түүх дурсгалын нөөц, ой модыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй. Нүүдлийн шувууд нүүдэллэх асуудлыг мөн маш зөв шийдээрэй. С.Бямбацогт гишүүн гардан энэхүү бүтээн байгуулалтыг урагшлуулахад анхаарч байгаад талархаж байна. Бид стратегийн энэхүү томоохон асуудлыг дэмжих шаардлагатай.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Нийт 3 аймгийн 270 өрхөд 9,5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох асуудал байгаа. Гэсэн ч нөхөн олговрын асуудлыг дахин нарийвчлан гаргана. Мөн нүүлгэн шилжүүлэлтийг хэрхэн хийх вэ гэдгийг ч нарийвчлан гаргана. Малчдын бэлчээр хадлан тэжээлтэй холбоотой судалгааг ажлын хэсэг нарийвчлан гаргасан. Эхний жилүүдэд 50-60 хувийн хөнгөлөлттэйгээр малчдынхаа тэжээлийг өгч байхаар төлөвлөж байна. Нөхөн олговор олгох асуудал аймаг, 270 айл бүрээр өөр байгаа. Иймээс дахин тооцоолуур хийх болно, иргэдтэй өөрсөдтэй нь тохиролцоно.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Эрдэнэбүрэн УЦС бол Монгол Улсын эрчим хүчийг хараат бус байх гол үндсэн нөхцөл суурь юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Дэлхийн нийт эрчим хүчний 90 хувийг их долоо гэгддэг улсууд хэрэглэж байгаа. Хямд эрчим хүчтэй газар л үйлдвэрлэл хөгждөг. Иймээс энэ УЦС заавал баригдах ёстой. УЦС баригдсанаар Ховд аймаг үсрэнгүй хөгжинө. Дөргөний УЦС-ын эрчим хүчээ Ховдодоо хэрэглэж, хямд эрчим хүчтэй болохыг зорьж байна. Ховд аймаг хямд эрчим хүчтэй болсоноор үйлдвэрлэлийн диваажин болно. 9,7 тэрбум төгрөгийн нөхөн олговор бол бага байна. Иймээс иргэдийн хохиролгүй болгож, нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй шүү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Увс аймгийн Өмнөговь багийн иргэдтэй уулзсан. Иргэдэд мэдээлэл дутуу байна уу, мэдээлэл өгөхгүй байна уу, эсэргүүцэж байсан УЦС барихыг. Мэдээлэл өгөгдөөгүй асуудал ярьж байсан. Байгаль орчны үнэлгээ хийхдээ иргэдтэй хэдэн удаа уулзсан бэ. 9,7 тэрбум төгрөгөөс хэдэн төгрөгийн нөхөн олговор өгөх вэ гэдгээ иргэдэд өгөх хэрэгтэй. Үнэлгээний компаниуд хэдэн төгрөгөөр үнэлгээ хийсэн юм. Төрийн бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэх үүрэгтэй. Сумын Засаг дарга, ИТХ дур зоргоороо шийдвэр гаргаж болохгүй.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулиар сумын ИТХ-ын шийдвэрийг аймгийн ИТХ батлах ёстой. Бие даан гаргасан шийдвэр хүчингүй.

Судалгааны багийн ахлагч н.Сосорбурам: Бид 2 жил орчим энэ төслийг судалгааг хийсэн. Орон нутагруу 4 удаа явж ажилласан. Нөлөөлөлд орж байгаа 270 айл өрх бүртэй орж биечлэн уулзсан, зураг дарж баталгаажуулсан. Газрыг солих асуудлаар ярилцсан, бүгд дэмжсэн. Хачирхалтай нь иргэдийн уулзалт дээр эсэргүүцсэн. Увс аймгийнханд нэг өрхөд 3-36 сая төгрөг, Баян-Өлгий аймаг талдаа 30-100 орчим сая төгрөг авч байгаа. 1938 оноос өв дамжин амьдарч байсан иргэдийн үнэлгээ багаар хийгдсэн асуудал байгаа. Иймээс ажлын дэд хэсэг дахин ажиллаж, хуулийн хүрээнд үнэлгээг нэмэх асуудлаар ажиллана. Дөргөний УЦС өртөгөө 4,3 дахин нөхсөн байгаа. УЦС-ын нэг удаагийн өртөг өндөр боловч эргэн хөрөнгөө оруулалтаа маш хурдан нөхдөг.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Мэдлэг мэдээлэл дутмаг байдлаас шалтгаалан асуудал үүсээд байна шүү, зөв зүйтэй ойлгуулаад явах хэрэгтэй. Ингэснээр дараа дараагийн бүтээн байгуулалт асуудалгүй шийдэгдэнэ.Хааш хаашаагаа 10 км газарт 10 орчим тэрбум төгрөг олгож, 4 дахин том газар нутгийг дахин олгох юм байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС эдийн засаг, үр өгөөжийн асуудлаар тавьсан асуулгын хариуг Эрчим хүчний сайдаас авна. Энэ удаад БОАЖ-ын сайдаас байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, нөхөн олговрын асуудлаар багагүй мэдээлэл авлаа. Мөн эсэргүүцэж буй Увс аймгийн Өмнөговь сумын иргэдтэй уулзан, өөрийн цахим хуудсаар дамжуулан 400 орчим иргэний санал хүсэлтийг авч өнөөдөр ийнхүү мэдээлэл авлаа.

Монгол Улсын өмнөө барьдаг, туршлагатай хоёр компани 490 сая төгрөгөөр хоёр жилийн туршид судалгаа, үнэлгээ хийж байгаль орчинд үзүүлэх ноцтой сөрөг нөлөөлөл, үр дагавар байхгүй гэж үзэж судалсан байна. Иймээс иргэд эргэлзэх шаардлагагүй болов уу. “Эрдэнэбүрэн УЦС” бол Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолын үндэс. Манай улс ОХУ-д өнгөрсөн 20 жил 300 тэрбум төгрөг, жилд 20 тэрбум төгрөг төлдөг. Ирэх 20 жилд 400 гаруй  тэрбум төгрөг төлөх нь. Бид 40 жилийн турш төлж байгаа мөнгөөр 100 жил тасралтгүй ажилладаг станцтай болж, хямд эрчим хүчээр хангагдана.

Баруун 3 аймаг нэг квт тогийг 300-350 төгрөгөөр гаднаас авч байгаа. Гэтэл Дөргөний УЦС үүнээс 10 дахин хмд буюу 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. Хямд үнэтэй эрчим хүчтэй болно гэдэг бол үйлдвэрлэл хөгжих, хүлэмжийн хий бууруулах, нийгэм эдийн засгийн машолон эерэг үр дагавар үр өгөөжтэй. Дулааны цахилгаан станцын ашигт үйлийн кофицент 30 гаруй хувьтай бол УЦС 97 хувьтай байдаг ашит ажиллагаатай байдаг байна. Дулааны станц байнга нүүрс түлж зардал гарна, нарны станц нар гарахгүй үед ажиллахгүй, салхин станц салхигүй бол ажиллахгүй. Храин ЭЦС барихдаа зардал гарна цаашдаа зардал гарахгүй. Ингээд үзвэл одоогоор байгаа хамгийн үр ашигтай шийдвэр бол УЦС юм. Тэнд байгаа айл өрхийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх ёстой. 100 мянган өрхийн эрх ашгийн төлөө 100 гаруй өрхийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонслов. Хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

15:35 2021/12/10

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Бид аливаа маш болгоомжтой авахгүй бол гадны орнуудын дайрлагад бишгүй өртлөө. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдахыг ерөнхийд нь дэмжиж байна.

Гэхдээ 90 МВт-ын усан цахилгаан станцын өртөг 270 сая доллар байгаа нь нүүрснийхээс гурав дахин их үнэтэй байна. 19 жилд өртгөө нөхнө гэж байна. Энэ бол бизнес биш. 10 жил дотор өртгөө нөхөж байж үр ашигтай  явах ёстой. Энэ тал дээр юу хэлэх вэ? 10 мянган га газрыг усанд автуулах юм байна. Үүнд ашигт малтмал, түүх соёлын дурсгалууд өртөнө. Баян-Өлгий аймагт гэхэд дунджаар 150 айлын асуудал яригдаж байна. Энэ хүмүүсийн ажил, амьдралд өөрчлөлт орно" гэв. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "9,871 га талбай усанд автана. Эко системийн хувьд ижил төстэй газрыг хамгаалалтад авах, нөхөн сэргээх талаар хуулиар зохицуулсан.

Төслийн нөлөөллийн хүрээнд усанд автах уг талбайгаас 4.7 дахин их газрыг хамгаалахаар хүсэлт хүргүүлсэн. Ялангуяа тусгай хамгаалалттай газар нутгуудад 4.7 их газар нутгийн дүйцүүлэн хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр төлөвлөгөөнд тусган ажиллаж байна" гэлээ. 

15:07 2021/12/10

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Уг цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Улмаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2021 онд хийсэн. Төслийн нөлөөлөлд өртөх айл өрхийн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох, тэдний хэвийн амьдрах нөхцөлийг хангах төлөвлөгөө гаргаж, зардлын эх үүсвэрийг хаах, түүнийг хариуцан хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтны төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай тохиролцон тайланд тусгах хэрэгтэй. Нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг 9.5 тэрбум гэж гаргасан.

Төсөл хэрэгжих зургаан багийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлаас бусад багууд уг төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг дэмжээгүй байна.

Иймээс Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, ИТХ, сумдын Засаг даргатай хамтран ажиллаж саналыг дахин авна.

Төслийн хэрэгжих газраас 10 мянга орчим га газар усанд автах тул үүссэн нуурын эко систем нь тухайн орчинд амьдарч байгаа айл өрхөд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллийг тооцох, бэлчээрийн усан хангамж бусад зүйлийг тусгах, УСЦ-ын барилга болон бусад дэд бүтцийн барилга байгууламжид ашиглах 1.2 сая метр куб түгээмэл тархацтай ашигт малтмалыг хангахаар сонгосон газар, түүнээс ашиглах газар нь холбогдох хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэх талаар тайлбар өгөх, эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулах талаар ажилласан" гэлээ. 

14:34 2021/12/10

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.