Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Хунан: Түлэнхийн төв актлагдсанаасаа хойш есөн жил долоон сарын турш өөрийн байргүй байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүний эрхийн үндэсний форумын үндсэн илтгэлд иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх хэр түвшинд хангагдаж байгаа талаар танилцуулсан юм. 

Энэ үеэр Түлэнхийн төвийн асуудлыг мөн хөндлөө. ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан "Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ хүртээмжгүй, боловсон хүчний мэргэшсэн байдал, төсөв хөрөнгө хязгаарлагдмал, өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ажил хангалтгүй байгаагаас иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх зөрчигдөж байна.

Нэг жишээг онцгойлон дурдмаар байна. Монгол Улсдаа ганц гэгдэх Түлэнхийн нөхөн сэргээх, түлэгдлийн эмгэгийн эмнэлгийн барилга 2011 онд актлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл өөрийн байргүй есөн жил долоон сар болж байна. 

1991 онд 140 ортой ажиллаж байсан тасаг өнөөдөр 35 ортойгоор ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

Өөрөөр хэлбэл, өөр тасгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тухайн тасагт хэвтэн эмчлүүлэх иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх хязгаарлагдаж байна. Энэ тохиолдлын хохирогч нь хүүхдүүд байгаа нь харамсалтай.

Ямар ч үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хязгаарлагдах ёсгүй" гэв.